6:28 AM hydrid pc | |
![]() Харин CUPP Computing танд энэ хоёр боломжийг хоёуланг нь олгох юм байна. Тэдний Hybrid PC нь ARM A8 OMAP 3430 CPU болон 512MB RAM, мөн Core 2 Duo болон 4GB RAM-ыг нэг компьютерт хослуулж хэрэглэж болохоор багтаасан бөгөөд аль аль платформ нь 320GB хатуу диск, 16 инч LCD, гар, touchpad, HDMI гаралт, USB холболтуудыг дундаа хэрэглэх боломжтой юм. Alt+Tab хэмээх энгийн командын тусламжтайгаар платформ бүр дэх үйлдлийн системүүд рүү хялбархан шилжиж болно. ARM CPU-ны хувьд цахилгаан зарцуулалт маш багатай учраас интернэтээр хэсэх, юм шивэх гэх мэтийг хийх үедээ Windows-оо унтраагаад ARM CPU-тай платформ дээрх үйлдлийн системдээ уг ажлуудаа хийж болно гэсэн үг юм. Мэдээж цэнэгээ барих хугацаа харьцангуй өндөр байх нь ойлгомжтой. Эх сурвалж: "Компьютер таймс”
| |
|
Total comments: 3 | |
| |