Английн Премьер лигийн тавдугаар тойргийн хамгийн сонирхолтой тоглолт
буюу "Манчестер Юнайтед” болон "Ливерпуль” багийн тоглолтод хет-трик
хийсэн Димитар Бербатовыг уг тоглолтод багаа ахлан тоглосон Неманья
Видич магтлаа.
Бербатовын хувьд энэ хоёр багийн алдарт өрсөлдөөнд
1946 онд Стан Пирсоноос хойш гурван гоол оруулсан анхны "МанЮ”-гийн
тоглогч болсон юм.